Монголын соёл урлагийн бүтээлч сар үргэлжилж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-11-25 07:35:37

Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Соёлын яамнаас 2021 оны 11 дүгээр сарын 1 ээс 30- ны өдрүүдэд “Соёлын бүтээлч сар” аяныг 3 дахь 7 хоногтоо амжилттай зохион байгуулж, соёл урлагийн бүхий л салбаруудыг хамруулан, төрөл бүрийн уран бүтээлийн тоглолт, үзэсгэлэн, форум, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. 

Гурав дахь долоо хоногтоо дүрслэх урлагийн салбарыг онцолж 100 гаруй уран бүтээлчийн 300 гаруй бүтээлийг Монголд анх удаа 1900 м² талбайд дэлгэн тавьсан бол дөрөв дэх долоо хоногт мөн соёлын форум зохион байгуулах юм байна.

 АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Урлагийн долоо хоног” үзэсгэлэнд зочлох үеэрээ энэхүү сайхан санаачилгад, иргэд хүлээлт ихтэй байсанд баяртай байгаагаа илэрхийлэв.

 

Ярилцлага:  (Б.Сэргэлэн, Соёлын яамны урлаг, уран бүтээлийн газрын дарга)

Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Соёлын яамнаас 2021 оны 11 сарын 1 ээс 30- ны хооронд Соёлын бүтээлч сараяныг маш амжилттай өрнүүлж байна. Өнөөдрийн хувьд 3 дах 7 хоног маань маш амжилттайгаар олон уран бүтээлчид, урлагийн менежерүүд, бодлого тодорхойлогчид, түүнийг хэрэгжүүлж байгаа агентлагуудын хүчин чармайлтаар үйл ажиллагаанууд маш амжилттай өрнөж байна. Аливаа аян өөрийн гэсэн зорилгозорилттой байдаг. Тэгэхээр энэ сарын хугацаанд бидэнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бидэнд ямар нөөц байнатүүнийгээ олж харах, соёл, урлагийн үйлчилгээг хэрхэн хүргэх, салбар дундын уялдааг яаж зохицуулж болох гэх мэт одоо байгаа нөөц дээрээ судалгаа хийлээ. Энэ хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, сургалт явуулах, урлагийн тоглолтууд зохион байгуулах гээд маш олон үйл ажиллагаа явууллаа. Аяны 4 дэх 7 хоногт соёлын бүтээлч үйлвэрлэлийн форум болно. Энд бидодоо байгаа нөөц дээрээ тулгуурлаж асуудлаа хэлэлцэнэ. Ямар боломж байна. Ямар чадамж байна, тулгамдаж байгаа ямар асуудал байна үүнд эрх зүйн ямар боломж байна гэдгээ тодорхойлно. Ер нь эцгийн гол зорилго нь УИХ-ын хаврын чуулганаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуулийгбатлуулахаар энэ олон ажлуудыг зориг гаргаж эхлүүлсэн. Эдгээр ажлуудыг маш олон хүний хамтын ажиллагааны үр дүнд амжилттайгаар зохион байгуулсаар байна.

 

Ярилцлага:  (Б.Гантуяа, Үзэсгэлэнгийн Куратор)

Маш том үзэсгэлэн гарч байна. Ач холбогдлын хувьд гэвэл дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчид бол дуурь, драмын театрын уран бүтээлчидтэй харьцуулахад өөрийн гэсэн орон зай, байр байдаггүй. Бүгд хувьдаа, гэртээ уран бүтээлээ туурвидаг болохоор төрөөс жаахан хол хараат бусаар хөгжиж ирсэн. Ер нь Соёлын яамтай болсноороо хаягдсан гэж хэлэхүйц мөртлөө маш өндөр хөгжсөн урлагийн салбаруудаа тэргүүлэх ач холбогдолтой гэж анхаарч эхэлж байгаад нь үнэхээр онцлууштай байна. 

 

Ярилцлага:  (Майкл С.Клечески, АНУ-ын элчин сайд)

Юуны өмнө анх удаагаа ийм үзэсгэлэн гаргаж байгаад Соёлын яам болон эдгээр уран бүтээлчид, студиудын санаачилга маш сайн байна гэж бодож байна. Би маш их баяртай байна. Ийм үзэсгэлэн дэлхийн олон оронд зохиогддог нь үнэхээр гайхалтай зүйл гэж би бодож байна. Энэ төрлийн үзэсгэлэн АНУ-д мөн адил түгээмэл болдог. Яагаад гэвэл энэ нь уран бүтээлчид тухайн орон нутгийн үзэгчдэдээ бүтээлээ амжилттай танилцуулах томоохон үзэсгэлэн байдаг.


Холбоотой мэдээ